Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин Италийн Миланд хотод байрладаг "La Scala" театрын тайзнаа дуулах болжээ. Тус театр нь Дэлхийн сонгодог урлагт 242 жилийн түүхтэй домогт театр юм.
Тэрбээр Итали улсын хөгжмийн зохиолч Дж.Вердийн "Айда" дуурийг дуулах аж.
Э.Амартүвшин нь Итали улсын Наполи хотын “Сан Карло”-гийн нэрэмжит их театр, Палермо хотын дээд их театр “Teatro Massimo”, Верона хотын алдарт задгай театр болох “Arena di Verona”, агуу Дж.Вердийн төрсөн нутаг Парма хотын ихэс, дээдсийн театр “Teatro Regio di Parma”, Франц улсын нийслэл Парис хотын “Champs-Élysées” театр, Льеон хотын “Maurice-Ravel”-ийн нэрэмжит аудиториум, ХБНГУ-ын Киль хотын дуурийн театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр зэрэг дэлхийн сонгодог урлагийн түүхэн дэх бүхий л театруудын тайзнаа нэрээ мандуулсан нэгэн билээ.