Ломбардны хүүг гурван хувь болгох хуулийг хүчингүй болгохоор жижиг ломбардууд ҮЦТ-д гомдол гаргажээ

УИХ-аас барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны хүүг сарын гурван хувь болгон бууруулах хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан.

Уг хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэж албажуулсан тул өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн бөгөөд “Сайн”, “Начинзаан” зэрэг ломбардууд зээлдэгч нартайгаа зээлийн гэрээг шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна.

"Начинзаан” ломбард 500,000-3,000,000” сар хүртэлх дүнтэй зээлийн хүүгээ сарын гурван хувь болгон бууруулж байгаа бөгөөд маргааш хөл хорио тавигдангуут зээл авсан салбар дээрээ очиж, зээлийн хүүгээ бүрэн төлөөд гэрээгээ шинэчлэх боломжтой гэнэ.
Гэвч нэг салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг жижиг ломбардууд уг хуулийг даган мөрдөхөөс татгалзаж, уг зүйл заалтыг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа юм байна.
Жижиг ломбарднуудын зүгээс "50 сая төгрөгийг сарын 5-8 хувийн хүүтэйгээр эргэлдүүлж байж дөнгөн данган үйл ажиллагаа явуулдаг учир сарын хүүг 3 хувь болговол шууд дампуурна.Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 220 гаруй жижиг ломбардууд нэгдсэн холбоо байгуулж, Үндсэн хуулийн цэцэд хандсан" гэв.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14.1-р зүйлд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” хэмээн зааж өгсөн.

Хэрвээ хуульд зааснаас өндөр хүүг зээлдэгчээс авсан, зээлийн гэрээгээ шинэчлэх ажлыг хийхгүйгээр зээлдэгчийг хохироосон, зээлдүүлэгчийн барьцаанд тавьсан үнэт эдлэлийг зарж борлуулж зээлдэгчийг хохироосон тохиолдолд иргэд ШӨХТГ-т гомдол гаргана хэмээн тус хуульд заасан юм байна.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан