Голомт банк “Ажлын байрыг дэмжих” 3%-ийн хүүтэй зээлийн хүсэлтийг онлайнаар авч эхэллээ


Короновируст халдвар (COVID-19)-ын цар тахлын гамшгийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. 
 Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих зээл”, Ипотекийн зээл болон Монголбанкны репо санхүүжилтийн зээлийг харилцагчдад хүртээмжтэй хүргэхэд Голомт банкны зүгээс дэмжин, хамтран ажиллаж холбогдох бэлтгэл ажлуудаа хангаад байна. 
 
Энэ хүрээнд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлийн хүсэлтийг Голомт банк онлайнаар болон бүх салбар нэгжүүдээрээ дамжуулан хүлээн авч эхэллээ. 
Уг зээл нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад зориулагдсан бөгөөд зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл, 3 жилийн хугацаатай, 3%-ийн хүүтэй олгогдох юм. 
“Ажлын байрыг дэмжих” 3%-ийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага Энд дарж зээлдэгчид тавигдах шаардлагатай танилцан зээлийн хүсэлтээ илгээнэ үү. 
Хүсэлт илгээх холбоос: https://www.golomtbank.com/loans_formЖижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжигч Голомт банк.
 
Сайн сайхныг санхүүжүүлнэ.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан