Иргэдийн 85 хувь нь 300 мянган төгрөгийн дэмжлэг аваад байна

Засгийн газрын тогтоолоор, коронавируст цар тахлын хорио цээрийн үеийн 300 мянган төгрөгийн дэмжлэгийг нийт хүн амын 85 хувьд нь олгоод буйг Сангийн сайд Б.Жавхлан "Clubhouse" сүлжээнд мэдээллээ. 

Тэрбээр, “Оюу Толгой ХХК-д тавьсан татварын актын хүрээнд орж ирсэн нэг их наяд гаруй төгрөгийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Засгийн газрын  93-р тогтоолоор төсвийн орлогод бүртгэсэн. Шинэчлэгдэн батлагдсан татварын багц хуулийн заалтуудаар төлсөн дээрх татварыг улсын төсвийн орлогод бүртгэх боломж бүрдсэн. Үүний үр дүнд хөл хорионы улмаас иргэдийн санхүү, орлогын тасалдал үүсэх эрсдэлтэй учир иргэн бүрт гурван сая 373 мянга 25 иргэн тус бүрт нь хөл хорионы үеэр 300 мянган төгрөг олгож байна. Энэхүү дэмжлэгийг олгосноор инфляцийн зорилтот түвшинд өөрчлөлт орохгүй гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд инфляц 2.6 хувь байгаа бол төв банкны энэ жилийн инфляцийн зорилт 6 хувь (+- 2) байгаа юм. 

Мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн долоон сарын хугацаанд 2,850 төгрөг дээр тогтвортой байгаа”  хэмээв.

Иргэн бүрт 300 мянган төгрөг олгохтой холбоотой Засгийн газрын  93-р тогтоол нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд үндэслэн батлагдсан байна. 

Сангийн яамнаас өгч буй мэдээллээр, иргэн бүрт олгох 300 мянган төгрөгийг иргэдийн 85 хувьд арилжааны банкуудын оролцоотойгоор шилжүүлээд байгаа бөгөөд анх удаа Монгол Улсын иргэн бүрт ийнхүү мөнгөн дэмжлэгийг олгож буйгаараа онцлог билээ. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан