Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт бугшаад байгаа “NО”-той ноцтой үйлдлүүдийн талаар Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Баяраа өнгөрөгч 7 хоногт мэдээлэл хийсэн.
Тэрбээр 15.2 тэрбум төгрөгөөр 16 вагон засварласан баримт байгааг дурдаад эрүүл хүний зүүдэнд ч оромгүй ийм үйлдлүүд олон байгаа. Эдгээрийг шалгуулахаар 100 хуудас бүхий баримтыг АТГ-т өгнө” гэж хэлсэн.
Мөн тэрбээр УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцаг УБТЗ-д 5 жил ажиллаад "Ланд 200" маркийн машин хувьдаа авч унаад явж байгааг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж харж байна гэсэн. Тэгээд иймэрхүү алба хаагчдын ажилд аудитын шалгалт оруулж, хөрөнгийн эх үүсвэрийг шалгах ёстой гэнэ билээ.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бүхэн ингэж ажиллах хэрэгтэй. Энэ тун зөв санаа. Ж.Пунцаг мэтийн нөхдүүдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байвал маш хурдан шалгуулдаг байх хэрэгтэй. Ингэж байж бид авлигачдыг, татвар төлөгчдийн мөнгөөр тансаглагчдыг хазаарлаж чадна.
Хүний муу үзэх гэж байгаа юм шиг эхлээд эвгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ Монголоо аваръя гэвэл өнөөдөр энэ мэт үйлдлээс л эхлэх ёстой.
Яагаад гэвэл хаа сайгүй том жижиг, их бага гэлтгүй авлигын гинжин хэлхээ бий болчхоод улс орны хөгжлөөс хойш чангаасаар байна. Иймээс бид “Авлигачдыг намная”. Ийм давлагааг эхлүүлж яагаад болохгүй гэж.
Хэрэв та хэн нэгэн АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ өгч, авч байгааг мэдсэн, харсан бол шүгэл үлээгээрэй. Тэгээд ч түрүүлж шүгэл үлээвэл Хууль зүйн сайд яана гэлээ...?
https://erennews.mn/article/50947