Ипотекийн зээлийг 11.5 мянган өрхөд олгосон байна

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 10 сарын эцсийн байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр 868.5 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган өрхөд олгов.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.3 дахин нэмэгдсэн дүн болохыг Монголбанк мэдээллээ.

Өнгөрсөн 4 жилд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгож байсан бол 2021 онд сард дунджаар 84.4 тэрбум төгрөгийн зээл олгосон нь 2.2 дахин их үзүүлэлт юм.

Түүнчлэн, Монголбанк энэ оны 11, 12 дугаар сард нийт 70 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 46.7 тэрбум төгрөг нэмж, хоёр сарын хугацаанд нийт 116.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор төлөвлөөд байна.

Ипотекийн зээлийн ач холбогдолыг харгалзан үзээд, холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу Монголбанк тус хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэлээ хангаж байгаа аж.


скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан