”Төрийн сан”-д хуримтлал үүсгэх хүсэлтийг 482 хүүхэд гаргасан байна

”Төрийн сан”-д хуримтлал үүсгэх хүсэлтийг 482 хүүхэд гаргасан байна

 

Хүүхэд бүрийг хуримтлалтай иргэн болгох тухай Засгийн газрын “санаачилга” 2022 оны төсвийн тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Төсвийн энэ удаагийн тодотголын төсөлд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2022 он дуустал Хүүхдийн мөнгийг иргэдийн гар дээр олгох хэмжээг 100,000 төгрөг хэвээр байлгахаар тусгаж оруулаад байна.

2022 оны эхний гурван сарын хугацаанд Хүүхдийн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаж, түүний дагуу олгосон тайлан мэдээнээс үзвэл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид тухайн хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах хэрэгцээ сонирхол өндөр байна гэж дүгнэхээр байна гэж Засгийн газар үзжээ. Тухайлбал, 2022 оны гуравдугаар сард 1,230.166 хүүхдэд Төрийн санд хуримтлал үүсгэснээс 1,229,684 хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр олгосон аж.

Тодруулбал: Хүүхэд бүрийг хуримтлалтай иргэн болгох тухай Засгийн газрын “санаачилга” 2022 оны төсвийн тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Түүнчлэн 2022 оны төсвийн жилд, нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр бэлнээр авах сонголтыг эцэг эх, асран хамгаалагчдад олгосон юм. Харин 7 сарын 1-ний өдрөөс хойш энэ он дуусталх хугацаанд 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг Ирээдүйн өв санд хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр авах боломжийг өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд тусгасан байна.

Эрх баригчид энэ онд дэлхийн зах зээл дэх экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн таамаглал, экспортын биет хэмжээний төсөөлөл зэрэгтэй уялдуулан Ирээдүйн өв санд нийт 1,461,737.7 сая төгрөг төвлөрүүлнэ гэсэн тооцооллыг хийж, хуульчлан баталсан.

Харин тус сангийн зарлага буюу Хүүхдийн мөнгөнд олгох зардлыг 1,461,737.7 сая төгрөгийг хэвээр тусгасан байна.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан