Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

 

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулагдах барилдааны хуваарийг зарласныг эрхэм уншигч танд хүргэж байна. “Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 6, 7-нд Хүйн долоон худагт болно. Тус шашин, соёлын наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 6-ны 12:00 цагт эхэлнэ.

Үндэсний спортын VII наадмын Үндэсний бөхийн барилдаан 8 дугаар сарын 11-13-нд Хүйн долоон худагт болно. Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлж 30 багийн бөхчүүд оролцоно. Нэг баг 3 бөх (улс, аймаг, сумын цолтон)-ийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багууд сугалаагаар хасагдах журмаар барилдана. Аймаг, дүүргүүдийн 1-6 дугаар байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал алт, мөнгө, хүрэл медаль шилжин явах цом гардуулна. Наймдугаар сарын 14-нд “Нүүдэлчин Монгол соёлын наадам”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан Тэрэлжийн “Сайханы саравч” гэдэг газар болно. Тус барилдааны түрүү бөх гурван сая төгрөгийн бай шагнал гардах юм байна.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан