П.Сайнзориг: Гурван бөхийн допингийн шинжилгээний ХАРИУ ИРЭЭГҮЙ байна


Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд зодоглож цол авсан бөхчүүд болон шилдэг 16 харваачаас допингийн шинжилгээ авч, сорьцыг БНСУ дахь олон улсын итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн. Шинжилгээ авснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд хариуг хэзээ олон нийтэд зарлах талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодрууллаа.
-Долоодугаар сарын 12-ны өдөр бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу ирсэн үү. Яагаад зарлахгүй байна вэ?
-Баяр наадамд зодоглож цол авсан 64 бөх болон шилдэг 16 харваачаас авсан шинжилгээний сорьцыг БНСУ дахь олон улсын итгэмжлэгдсэн лаборатрид илгээсэн. Одоо гурван бөхийн шинжилгээний хариу гараагүй байна.
-Ямар гурван бөхийн шинжилгээний хариу ирээгүй вэ?
-Нэрийг нь зарлаж болохгүй. Нөгөө талаас хувь хүний эрүүл мэндийн мэдээлэл нууцын зэрэгт хамаардаг.
-Хариу нь ирсэн бөхчүүдийн шинжилгээний дүнг эхнээс нь зарлаж байж болохгүй юу. Удаан хүлээгдэх тусам хардлага үүсээд байна шүү дээ?
-Бүх шинжилгээний хариу ирсний дараа олон нийтэд зарлана. Хагас дутуу зарлахад хардлага сэрдлэг үүсдэг, хэл ам гардаг учир хариу бүрэн ирэхийг хүлээж байна.
-Допингийн шинжилгээний хариу яагаад ингэж уддаг юм бол. Сорьц авахдаа хариу нь хэд хоногт гарахыг хэлдэггүй хэрэг үү?
-Допингийн эсрэг үндэсний төв Солонгосын лабораторитой гэрээ байгуулсан. Лаборатори нь ачаалал ихтэй байдаг юм болов уу, мэдэхгүй. Бид бол ирсэн хариуг зарлах үүрэгтэй юм гэлээ.  
Эх сурвалж: Gogo.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан