Н.Онон, Боёо нар өөрсдөө "Алиа" Ж.Данзан, Латиф, Цэеэ нарыг доромжилчихов уу?


Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн Өвөрмонголчуудын яриа хэллэгийг дооглодогт  эмзэглэж явдгаа илэрхийлсэн нэгэн бүсгүйн бичлэгийн доор Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: "Хошин шогийн хэдэн "хүний эрхийг зөрчигч" алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшгууд" хэмээн сэтгэгдэл бичсэн юм.
Үүнийг нь эсэргүүцсэн Монгол Улсын Гавьяат Жүжигчин Н.Онон, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Н.Ариунболд, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан н.Эрхэмбаяр нар өчигдөр Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаа гадаа жагсаалархуу юм хийн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг уучлал гуйхыг шаардав.
 
Гэвч тэдний шаардлага нэн тодорхойгүй байлаа.
 
Хошин шогийн нэр бүхий жүжигчид эхлээд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг сэтгэгдлийг Үндсэн хууль зөрчсөн, ялгаварлан гадуурхсан гэж зүтгэсэн ч үүндээ ямар нэгэн үндэслэл олж чадсангүй. Мөн П.Сайнзоригийн шүүмжлэлийн гол агуулга болох хошин шогийн үзүүлбэрүүд хүний эрхийг зөрчсөн байдаг тухайд ч огт тайлбар хэлсэнгүй.
 
Ингээд эцэст нь "алиалагч" гэсэн үгийг доромжлол гэж үзэж байна гээд Монгол Улсын Гавьяат Жүжигчин Н.Ариунболд: " Тэгвэл бид нарын дипломон дээр алиалагч гээд бичих хэрэгтэй шүү дээ. СУИС-ийн мэргэжлийн дипломон дээр  жүжигчин гэж л бичдэг. Иймээс уучлал гуйх ёстой гэж бодож байна " гэв.
 
Юу гэсэн үг вэ? Боловсрол, эрх зүйн ойлголт тааруу байж болно. Гэхдээ өдий насны хүмүүс мэргэжилтэйгээ холбоотой анхан шатны зүйлийг ч мэдэхгүй байж болно гэж үү? 
Алиалагч гэдэг бол бусдыг алиалан баясгагч жүжигчинийг л нэрлэсэн ойлголт шүү дээ.
 
Монголын циркийн урлаг үүсэхтэй зэрэгцэн буй болсон алиалагч нарын түүх, замнал аугаа. 
 
“Алиа Данзан”  буюу Ардын жүжигчин Ж.Данзан, Цэеэ, Латиф, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Дамбын Батсүх тэргүүтний зиндаанд Боёо, Онон нарыг дүгнэх нь доромжлол биш өргөмжлөл юм биш үү?
 
Боёо, Н.Онон тэргүүтнийг алиалагч гэхээр доромжилсон болчихдог гэж үзсэнээрээ тэд өөрсдөө "Алиа" Ж.Данзан, Латиф, Цэеэ, Д.Батсүх нарыг доромжилж буй юм биш үү?
Будаач, будаач гэхээр сахлаа будав гэгчийн үлгэр болох вий дээ...
 
С.Сарнай
https://www.sonin.mn/news/enews/133420
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан