Төв банк оны эхнээс хойш 22.50 тонн алт худалдан авлаа

Төв банк оны эхнээс хойш 22.50 тонн алт худалдан авлаа

 

Төв банк оны эхнээс энэ сарын 22-ны өдрийн байдлаар 22.50 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өссөн үзүүлэлт байна. Сануулахад, Төв банк  энэ оны арваннэгдүгээр сард 2,667.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 19.9 тонн үнэт металл худалдан аваад байсан. 

Төв банк  2022 онд 20 тонн үнэт металл худалдаж авахаар ажиллаж буйгаа мэдэгдэж байсан. Энэ нь одоогийн ханшаар тооцвол тэрбум гаруй ам.доллараар валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн үг гэж Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэлж байсан. Тэгвэл энэ сарын 26-ны өдрийн байдлаарх худалдан авсан алтны хэмжээ 22.50 тоннд хүрлээ. 

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан