Д.БЯМБАА: Би Х.Нямбаатрын захиалгаар хэлмэгдсэн. 40 хоног шоронд тарчилсан

Д.БЯМБАА: Би Х.Нямбаатрын захиалгаар хэлмэгдсэн. 40 хоног шоронд тарчилсан

 

"Хөвсгөл нутгаа дүүжлүүрийн олсноос аваръя" сэдвээр Хөвсгөл аймаг дахь “Шудрага иргэдийн нэгдэл” ТББ болон “Бэлтэс мөрөн” компанийн хохирогчдын зөвлөлөөс мэдээлэл өглөө.

     Энэ үеэр тэмцэгч Д.Бямбаа “Надад Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс гурваас дөрвөн хэрэг тохчихсон. Мөрдөгч болгондоо намайг хуваарилсан. Би хэрэг хийгээгүй. Би нэг удааа Х.Нямбаатрын захиалгаар хэлмэгдсэн. 40 хоног шоронд тарчилсан. Би Монгол Улсын гавьяат болсон даруйдаа шоронд хоригдсон. Хэлс хэрэг гэдэг нь тогтоогдоод би 40 хоногийн дараа суллагдсан. Миний хэдэн нялх хүүхдүүдиийг уйлуулан байж шоронд хийсэн. Энэ бусармаг этгээдүүдтэй тэмцэхээс өөр алга. Хөвсгөлчүүдээ сэрцгээ. Бид сүйрч байгаа аймгаа аврах хэрэгтэй байна. Бэлтэс мөрөнгийн зургаа, долоон хүнйг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар тусгай машинаар авч яваад шүүхийн арын хаалгаар зугтаалгасан. Бэлтэс мөрөнгийн 50 тэрбумын хэрэг одоог хүртэл шийдэгдэхгүй байна. Шүүхийн тогтолцоо үүнд буруутай” гэлээ.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан